Шинэ ном

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр121
mod_vvisit_counterӨчигдөр271
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт683
mod_vvisit_counterЭнэ сард3733
mod_vvisit_counterБүгд369718

Хамтран ажиллагсад

ХОТЫН ШУВУУД

Этүгэн дээд сургуулийн багш Г.Довчиндорж 

“Нэг л өглөө сэрэхэд шулганан жиргэх шувууд
байхгүй болсон  байхыг бид анзаарна”
Хотын экосистемийн амьтны аймаг байгалийн экосистемийнхээс эрс ялгаатай. Янз бүрийн шавьж, тагтаа, харх зэрэг амьтад амьдарч элдэв төрлийн өвчин үүсгэх, тараах сөрөг үр дагавартай. Улаанбаатар хотын экосистемийн хувьд Улаанбаатар хот, түүний орчмын шувууны экологи, практик холбогдол (Ш.Болдбаатар, 1988, 1997) харьцангуй сайн судлагдсан. Хот суурин газрын шувуудыг судлах нь хотын экологийн нөхцөлийг сайжруулах, эрүүл ахуй, хүн амын нягтрал, гоо зүйн хүмүүжил, цэцэрлэгжүүлэлт зэрэг олон зүйл асуудалтай уялдаатай байдаг.
А.Болд (1990) Улаанбаатар хот ба түүний орчим нутагт 132 зүйл шувуу бүртгэж тэдгээрийн гарал үүсэл, тоо толгойг судалжээ. 1997 оны байдлаар Улаанбаатар хот, түүний орчим нутагт 14 багийн 204 зүйл шувуу бүртгэгджээ (Ш.Болдбаатар, 1997).
     Улаанбаатар хотын хувьд шувуудын бүрдэл төлөвшиж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 1950 оноос мод бут суулгаж цэцэрлэгжүүлэлт эхэлснээр ойн зарим шувууд зусах үүрлэх болсон ба өндөр барилга байгууламж бий болсон нь өндөр уулын зарим шувуу амьдрах нөхцлийг бүрдүүлжээ.
Улаанбаатар хот орчмын хог хаях цэгүүд нь зарим зүйл шувуудын цуглах газар болсон. Хотод шувуу үүрлэх, орогнох өөр нэг орчин нөхцлийг байшин барилгын дээврийн хонгил бүрдүүлдэг. Хотын төв хэсгийн хуучин байшингийн дээврийн хонгилд их хэмжээний сангас, өндөгний хальс, өд ноолуур, хагд өвс, үхсэн шувууны сэг хуримтлагдаж янз бүрийн аалз хэлбэртэн, шавьж, арбовирус тээгч хачиг, бүүрэг үүрлэх нөхцөл болдог. Мөн байшингийн дээврийн хонгилд шувууны сангас хэт ихээр хуримтлагдан зузаарах нь дээвэр сууж хагарах шалтгаан болно.
    Шувуугаар дамжин халдварт өвчин тарах бодитой аюул байдаг. Үүнд орнитоз бүлгийн өвчин орно. Үүний нянгийн эх үүсвэр нь шувуу ба өвчилсөн хүн юм. Сүүлийн үед манай улсад шувууны ханиад буюу H1N1 гэх шинэ төрлийн өвчин хүртэл нэлээд тархах хандлагатай байна. Иймээс хүн ам нягт суурьшсан хотод шувуунаас хүнд халдаж болох өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал хурцаар тавигдаж байна.
Хотын ногоон байгууламжийг төлөвлөх, байгуулахдаа хотын экосистемд зохистой зүйл шувуудын амьдрах тохиромжтой мод сөөгийг сонгон авах асуудлыг ч бодолцох ёстой. Тухайлбал, эгэл нарс нь алаг тоншуул, хөх бух, шаазгай амьдрахад зохимжтой бол гацур нохойн хошуу, хайлаас, бургас нь хөхөлт хөх болжмор, загалмай бялзуухай, хөөндэй  амьдрахад тохиромжтой ажээ.
     U.G.Sandstom, P.Angelstram (2005) нар хотын өөр хоорондоо ялгаатай хэв шинж бүхий ногоон байгууламжийн үүрэг, функцийг үнэлэх зорилгоор тэнд амьдарч буй шувууны экологийн олон янз байдлын судалжээ. Тоншуул, модны нүхэнд өндөглөдөг шувууд, ойн шувуудын зүйлийн бүрэлдэхүүн ногоон байгууламжийн модны нягтралаас хамааран хотын төв хэсгээс захын хэсэгрүү олширч байхад хотод байнга амьдардаг “хотын” болсон шувуудын зүйлийн бүрэлдэхүүн төв хэсэгрүүгээ нэмэгдэх хандлагатай байжээ.
     Энэ судалгаа нь хотын ногоон байгууламжийн экологийн олон хэлбэр хотын шувуудын зүйлийн олон янз байдалд чухал үүрэгтэй болохыг харуулж байна. Энэ мэтчилэн хотын шувууд барилга байгууламж, ногоон байгууламж, хүн амын эрүүл ахуй, гал түймрийн аюул осол гээд хотын экосистемийн бусад олон бүрэлдэхүүн хэсэгүүдтэй холбогдон уялдаж байдаг.   
      Сүүлийн үед Улаанбаатар хотын ногоон байгууламж, ногоон бүсэд ойн аюултай хортон шавьж болох сибирь хүр, өрөөсгөл хүр эрвээхэй ихээр тархаж байгаа бөгөөд үүнийг хязгаарлагч биологийн чухал хүчин зүйл бол шувууд билээ (Б. Чимэд, 2008).
Сүүлийн жилүүдэд манай улсын шувуу сонирхогчид болон энэ чиглэлийн гадаадын жуулчид оноор ирэх болжээ. Гэвч тэд Улаанбаатар хотын шувуудыг ажиглахаар ердөө л 3-4 газар руу л очдог. Учир нь манай хотод эрүүл үлдсэн цэцэрлэг байхгүй гэж хэлж болно.
     Шувууд байж болох цэцэрлэг гэвэл Засгийн газрын ордны арын мод мөн МУИС-ийн Экологийн Боловсролын төвийн хашаа, Гандан тэгчилэн хийд болон бусад жижиг сүм хийдүүд түүнчлэн зарим нэг Элчингүүдийн хашаан дахь модтой хэсгүүд юм. Гэвч Элчингүүдийн хашаан дахь шувуудыг ойртож харна гэдэг боломжгүй зүйл. Гэтэл шувуу ажигладаг 2 цэцэрлэг маань газрын маргаантай байгаа гэсэн.
Экологийн Боловсролын төвийн газрыг өөр байгууллага авах гээд хөөцөлдөж байна. Харин Засгийн газрын арын модтой хэсгийг нурааж бас нэг байгууламж барихаар хэдийнээ төлөвлөжээ.
 Сүүлийн жилүүдэд энэ цэцэрлэгт хүрээлэнд өвөлжиж буй жижиг шувуудын зүйлийн болон бодгалийн тоо цөөрсөөр байгааг шувуу сонирхогч, судлаачид тэмдэглэсэн байна. Цөөнгүй зүйл шувууд улаанбаатар хотоос маань дайжиж, устаж алга болж байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх бизээ. Гандан болон бусад жижиг хийдийн эргэн тойронд хэдэн тагтаанаас өөр бусад зүйл ховор. Сүүлийн үед энэ хавийн тагтааг шонхорын наймаачид, мөн хужаа нар ихээр барьж, худалдаж авах болсон.
     Бас нэг харамсалтай зүйл нь хотод өвөлждөг шувуудын маань өнгө зүс гэж ойд байгаа тухайн зүйлтэй харьцуулахад тун өрөвдөлтөй. Жишээлбэл: Оронгийн бор шувуу Passer domesticus буюу бидний нэрлэдгээр болжмор гэдэг шувууны өнгө зүс нь маш хар бараан шинэсний хуурамч боргоцой шиг болсон байдаг. Гадны нэгэн шувуу судлаач тэдгээрийг хараад энэ чинь одоо юу вэ? өөр нэг зүйлийн бор шувуу юу даа гэж үнэнээсээ асууж байсан тухай инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр түүх байдаг. Хотын иргэд бид өөрсдийн эргэн тойронд байгаа амьд байгалийн сүүлчийн хэсэг болох цөөн хэдэн шувуудаа өдрөөс өдөрт устгасаар байна.
Шувуудын амьдрах орчин болсон хотын цэцэрлэгүүдийн өнгө үзэмж, моддынх нь зүйлийн олон янз байдал дээр бид бүхэн анхаарахгүй бол тэдний ирээдүй бүрхэг ба йна. Хотын агаар, экологийн байдал улам бүр доройтсоор байна.  
     Социализмын гэгдэх жилүүдэд хавар болохоор хүүхэд бүр шувууны үүр хийж модонд өлгөдөг, шувуу хооллох тавцан бэлдэж төрөл бүрийн талхны үртэс, өөх тос, цөвдөлөөр шувуудыг хооллодог байсан.
Иймэрхүү байгаль экологид ээлтэй, хүн байгаль хоёрыг ойртуулсан танин мэдэхүй, ёс зүй, ухамсарын талаарх практик сургалтыг ирээдүйн иргэдэд багаас нь өгөх нь зайлшгүй чухал байна.

 
< Өмнөх   Дараах >