 Аялал жуулчлалын багш, судлаачид Эрдэнэт хоттой танилцах аялал хийлээ “Хангайн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээ-онол практикийн хуралд оролцохоор Эрдэнэт хотыг зорьсон багш, судлаачид, хангайн бүсийн аймгийн нийт төлөөлөгчид “Зууны манлай бүтээн байгуулалт” уулын баяжуулах ЭРДЭНЭТ үйлдвэр, Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хоттой танилцах аялал хийлээ. Хоттой танилцах аялал Эрдэнэт хотын хаалга болох ЭРДЭНЭТ хэмээх зэс бичээсний дэргэд хуралд оролцогчдыг монгол заншлаар Эрдэнэти  йн брэнд зэс аяганд дүүргэсэн сүүг, алд цэнхэр хадагтай өргөн барьж хүлээн авснаар эхэлсэн. Аялал цааш үргэлжилж Орхон аймгийн музей- Хангарьд спорт цогцолбор- Найрамдал толгой- МУИС-ОАССургууль- Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр- Эрдмин компани гэсэн маршрутаар явагдсан. Тухайн объект бүр дээр тусгай хөтөч, тайлбарлагчид тайлбар хийж байсан нь багш, судлаачид, хуралд оролцогчдод өндөр сэтгэгдэл үлдээсэн билээ. Эрдэнэт хотын их бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал, иргэдийн замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа, спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарч байгаа байдал зэрэг нь хуралд оролцогчдын анхаарлыг маш ихээр татаж таалагдаж байлаа. Аяллын явцад үзсэн объектуудын зарим онцлогоос нь дурьдвал: Орхон аймгийн музей: 1983 онд байгуулагдсан 1700 орчим сонин содон өвөрмөц үзмэртэй аймгийн музей нь эрт эдүүгээгийн түүхийн цаг үеийг нэг дор үзэж сонирхох сайхан боломж өгч байлаа. Эртний судар, бурхан шүтээн, 2 толгойтой тугалын чихмэл, том морин хуур, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын тухай түүх өгүүлсэн олон сайхан баримт нь бидэнд таалагдаж сайхан сэтгэл үлдээсэн юм. Удахгүй 2012 онд шинэ байранд орж үйл ажиллагаагаа өргөжүүлэх уг музей нь Хангайн бүсийн түүх, угсаатны зүй, эрдэнэтийнбүтээн байгуулалтын түүх өгүүлсөн жишиг музей болох зорилготой байна.
Хангарьд спорт цогцолбор: Уг спорт цогцолбор нь манай орны хамгийн том спортын цогцолбор төдийгүй олон зуун алдартай тамирчдыг төрүүлсэн их өргөө билээ. Энд манай оронд хөгжиж байгаа бүхий л спортын төрлүүдээр хичээллэх бүрэн боломжийг хангасан орчин үеийн тохилог, усан сан, заал, танхимууд, спортын тоног хэрэгслэл иж бүрэн бий. Найрамдал толгой: Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын суу алдрыг магтан дуулж босгосон хөшөөний цогцолборыг Эрдэнэтчүүд Найрамдал толгой гэж нэрлэдэг. Дээш өргөсөн монгол зөвлөлтийн ажилчдын хоёр гар дээр хөдөлмөр бүтээлийг бэлэгдсэн араа өргүүлж түүний 4 талд Эрдэнэтийн бэлэгдэлийг бүтээсэн сууриндаа “Найрамдал-Дружба” үгийг сийлсэн байдаг. Энэ толгойгоо манай Эрдэнэтийн нөхөд манай зайсан толгой гэж өхөөрдөж нэрлэх юм. Үнэхээр толгой дээрээс эрдэнэт хот нэлээд сайн харагддаг. Хажуу орчныг нь тохижуулах ажил өргөжиж хийгдэж байгаагийн дээр хойд талд нь бурхан багшийн сэрэг дүр бүтээх ажил өрнөж байна. Энэ орчмын газар удахгүй Эрдэнэтчүүдийн төдийгүй дотоод гадаадын жуулчны сонирхол татах сайхан газар болж хөгжих ирээдүй харагдаж байна шүү. Тус сургууль нь анх 1992 онд УБИС-ийн харъяа Эрдэнэт хот дахь Гадаад хэлний дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж,1992-1996 оны хичээлийн жилүүдэд Англи-Орос хэлний орчуулагч-референт, Англи-Орос хэлний багш судлаач мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.1992-1994 онд Улсын багшийн их сургуулийн харъяа Эрдэнэт хот дахь Гадаад хэлний дээд сургуулийн захирлаар ажилласан.Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1996 оны 10-р сарын 30-ны өдрийн 105 тоот тушаалаар МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болон өргөжсөн.  Одоо Хэл соёлын факультет, Эдийн засгийн факультетийн бүтэцтэй, 20 гаруй мэргэжлээр бакалавр, магистрын зэргийн сургалт явуулдаг. 1600 гаруй оюутантай, 100 гаруй багш, ажилтантайгаар Хангайн бүс нутагт сургалт судалгаа эрдэм судлалын төв болох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн Эдийн засгийн факультетийн Менежментийн тэнхимийн аялал жуулчлалын менежментийн анги нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 4 багштай 100 гаруй оюутантай хичээл сургалт явуулж байна. Тус мэргэжлийн оюутнуудаас санаачлан 2004 онд аялал жуулчлалын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье” уралдаан зохион байгуулсан нь одоо нийт аялал жуулчлалын мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд зохиогддог мэдлэг мэргэжлийн ур чадвараа сорьдог улсын хэмжээний гол тэмцээн болоод байна. Дашрамд дурьдахад МУИС-н О  АСС-н аялал жуулчлалын багш оюутнууд АЖБСН-н аливаа үйл ажиллагаанд тогтмол амжилттай, санаачлагатай оролцож байдагт талархал илэрхийлье. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр:Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зvгт 340 км, Дархан хотоос баруун зvгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зvгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод-Сибирийн төмөр замын сvлжээтэй Наушк өртөө, Хятадын төмөр замын сvлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож vйл ажиллагаагаа явуулж байна. “Эрдэнэт” vйлдвэрийн дvрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Жилд 25 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг. Мөн 3600 тонн катодын зэс, зэс утас, цахилгааны кабель утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК үйл ажиллагаа явуулдаг. рдэнэт үйлдвэр нь улсын төсөвд гол хөрөнгө оруулагч бөгөөд Өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 233 тэрбум 819.9 сая төгрөг бүрдүүлжээ.  
|