Шинэ ном

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр578
mod_vvisit_counterӨчигдөр520
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1632
mod_vvisit_counterЭнэ сард14546
mod_vvisit_counterБүгд350617
Сүлжээнд:1 зочин холбогдсон байна

Хамтран ажиллагсад

Зам, тээвэр, аялал жуулчлалын
сайдын 2005 оны 102 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
 
ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ
ТОГТООХ ЖУРАМ
 Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.    Энэхүү журмын зорилго нь аяллын хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.    Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох шалгалт авах үйл ажиллагааг шалгалтын комисс /цаашид “комисс” гэнэ/ зохион байгуулна.
1.3.    Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар батална.
1.4. Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг олгох асуудлыг шалгалтын дүнг үндэслэн комисс тогтооно.                              
1.5.    Хөтөч-тайлбарлагчийн түр сургалтыг аж ахуйн нэгж, байгууллага зохион байгуулах ба сургалтын хөтөлбөрийг Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын  газар батална.
1.6.    Хөтөч-тайлбарлагчийн сургалтын хөтөлбөр нь Монгол Улсын түүх, археологи, байгаль, газар зүй, экологи, соёл, ёс заншил, угсаатны зүй,  хууль тогтоомж, харилцааны соёл, эмнэлгийн анхны тусламж, гадаад хэлний мэдлэг, ур чадвар, дадлага гэсэн хэсгээс тогтоно.
1.7.    Хөтөч-тайлбарлагчид олгох үнэмлэх, энгэрийн тэмдгийн загварыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар батална.
1.8.    Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар олгоно.
1.9.    Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэхэд тухайн хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг бичнэ.
1.10. Хөтөч-тайлбарлагч нь ажил гүйцэтгэх явцдаа ангилал, зэрэглэлийг тодорхойлсон энгэрийн тэмдгийг ил харагдах газар зүүж явна.
 
Хоёр. Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл
 Хөтөч-тайлбарлагчийг Үндэсний ба Тусгай аяллын гэж 2 ангилна. Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчид ангилал, зэрэглэл тогтоох шалгалтын дүн, ажлын туршлага, ажилласан жил, гадаад хэлний болон ерөнхий мэдлэг, ур чадвар зэргийг харгалзан 1, 2-р зэрэглэлийн аль нэгийг олгоно. Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчид тухайн салбарын мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн үнэмлэх, энгэрийн тэмдгийг олгоно.
Хөтөч-тайлбарлагчийн ангилал бүрт дараахи шалгууруудыг хангасан байна.
2.1.Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн зэрэглэл
2.1.1. Нэгдүгээр зэрэг
Ажлын тодорхойлолт:
  • Аялал жуулчлалын байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг аялуулж, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангуулах.
  • Жуулчдад газарчлан сонирхолтой үзмэр, үзэсгэлэн, музей, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах.
  • Ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан танилцуулах, жуулчдад Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх.
  • Жуулчин хүлээн авах, үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэх.
Мэдвэл зохих зүйл:
  • Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг хэлний аль нэгийг бүрэн эзэмшсэн байх. Үүнд: англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали гэх мэт.
  • Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
  • Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм журмын мэдлэгтэй байх, хөтөч-тайлбарлагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх.
2.1.2. Хоёрдугаар зэрэг
Хоёрдугаар зэрэглэлийн Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагч нь нэгдүгээр зэрэглэлийн Үндэсний аяллын  хөтөч-тайлбарлагчийн ажлын тодорхойлолт, мэдвэл зохих шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна. /ажилласан жил харгалзахгүй/
2.2. Тусгай аяллын хөтөч-тайлбарлагч
Ажлын тодорхойлолт:
  • Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдыг дагалдан үйлчилж, тэдний тав тух, аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж хангуулах.
  • Ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах.
  • Явган аялал, морь, тэмээ, цаа буга, ердийн хөсгөөр аялах аялал, байгаль сонирхогчдын аялал, автомашин мотоцикл, унадаг дугуй, усан болон уулын аялал, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан бусад спорт аялал, спорт болон мэргэжлийн ан хийх зэрэг аяллыг удирдан зохион явуулах.
  • Жуулчин хүлээн авах үдэх, байрлуулах, хооллох, нийгэм соёлын арга хэмжээнд оролцуулах, үзвэр үйлчилгээний тооцоо хийх, жуулчид болон тэдний ачаа тээшийг тээвэрлэх, худалдаа хийх зэрэг жуулчидтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд чанартай үйлчилгээг үзүүлэх.
Мэдвэл зохих зүйл:
  • Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгддэг аль нэг хэлээр /англи, хятад, япон, герман, франц, солонгос, испани, итали/ жуулчдад тайлбарлан таниулах чадвартай байх.
  • Монгол орны аялал жуулчлалын бүс нутгийн байгаль, газар зүй, түүх, түүхийн дурсгалт газрууд, ховор үзмэрүүд, соёл урлаг, зан заншлын талаар гүнзгий мэдлэгтэй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх.
  • Аялал жуулчлалын асуудалтай холбогдох зохих хууль тогтоомж, дүрэм, журмын мэдлэгтэй байх, тусгай аялалын хөтөч-тайлбарлагчаар 5-аас  доошгүй жил ажилласан байх.
  • Дээр дурдсан спорт аяллын аль нэг төрлөөр мэргэшиж, ур чадварын үнэмлэх авсан байх.
Гурав.Хөтөч-тайлбарлагчийн шалгалт авах, ангилал, зэрэглэл тогтоох
3.1. Хөтөч-тайлбарлагчийн шалгалтыг хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлд тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий мэдлэг, түүх, ёс заншил, байгаль, газарзүй, хууль эрхзүйн мэдлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон гадаад хэлний чадвар гэсэн чиглэлээр тест болон аман хэлбэрээр авна.
3.2. Хөтөч-тайлбарлагчийн шалгалт авахад дараахи материалыг бүрдүүлнэ. Үүнд:
3.2.1. иргэний үнэмлэх
3.2.2. аялал жуулчлалын байгууллагад ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
3.2.3. аялал жуулчлал, гадаад хэлний сургууль төгссөн диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
3.2.4. хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдсан гэрчилгээ
3.2.5. өнгөт гэрэл зураг 4х6 2 ширхэг
3.2.6. спорт болон байгалийн аяллын төрөлд хамаарах мэргэжлийн байгууллага, холбоодоос олгосон ур чадварын үнэмлэх буюу ур чадварыг шалгасан тухай үнэлэлт /зөвхөн тусгай аялалын хөтөч-тайлбарлагчид хамаарна/
3.2.7. эрүүл мэндийн тодорхойлолт
 
Дөрөв. Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг ахиулах, бууруулах, цуцлах
4.1.Хөтөч-тайлбарлагч нь ангилал, зэрэглэлээ ахиулах тухай хүсэлтээ комисст гаргана.
4.2.Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг ахиулах тухай хүсэлтийг журамд заасан шалгуур, шалгалтын дүнг үндэслэн комисс шийдвэрлэнэ.
4.3. Хөтөч-тайлбарлагч нь ангилал, зэрэглэл тогтоох шалгалт өгөхөөс бусад тохиолдолд 2 жил тутамд аттестатчилалд хамрагдана.
4.4. Хөтөч-тайлбарлагч нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ангилал,  зэрэглэлийг бууруулах буюу цуцална.
4.4.1. Ажил, үйлчилгээний үед архидан согтуурах, танхайрах, маргалдах зэргээр нийгмийн хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд;
4.4.2. Аялал жуулчлалын байгууллагын нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулж, жуулчдад буруу ташаа мэдээлэл өгсөн, энэ тухай жуулчдаас өргөдөл гомдол  ирсэн тохиолдолд;
4.4.3. Ажил үйлчилгээний дэг журам, ёс жаяг, зам, маршрут, хөтөлбөр, тогтоосон цаг хугацааг зөрчиж, жуулчдад болон мэргэжлийн байгууллагад удаа дараа хохирол учруулсан тохиолдолд;
4.4.4. Хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлэн ашиглуулсан тохиолдолд
4.5 Ангилал, зэрэглэлийг цуцалсан тохиолдолд хөтөч-тайлбарлагч нь үнэмлэх, тэмдгээ Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газарт хураалгана.

 
< Өмнөх   Дараах >